Хичээл № 2. Биржийн барааны (чанар) үзүүлэлт
Биржийн барааны хамгийн гол үзүүлэлт нь “Ликбид” (likbid) үзүүлэлт буюу тухайн барааны эрэлт хэрэгцээний үзүүлэлт юм.
Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл: барааг чөлөөтэй худалдан авах ба чөлөөтэй худалдаалах боломжийг тухайн бараа хангаж чаддаг чадварын үзүүлэлт юм. Ийм үзүүлэлтийг хангасан буюу “likbid” үзүүлэлттэй бараа бүтээгдэхүүнүүдийг биржийн арилжаанд оруулдаг.
Биржийн барааны хоёрдахь үзүүлэлт бол түүний чанарыг тодорхойлох маш тодорхой дараалал бүхий үзүүлэлт юм. Үнэт металлуудын хувьд гэвэл тэдгээрийн “проба” юм. Харин нефть буюу газрын тосны хувьд тэр өөрөө хэд хэдэн сортод ангилагддаг бөгөөд тэрхүү сорт нь түүний чанарын ялгааг харуулж байдаг. Дээд зэргийн нефть бол “брэнд” сорт мөн.
Биржийн барааны гуравдахь үзүүлэлт бол биржийн талбар дээр арилжаалахыг зөвшөөрсөн хамгийн бага хэмжээ юм. Өөрөөр хэлбэл бөөний багцад орох хамгийн бага хэмжээ гэж ойлгож болно. Энэ хэмжээг “Лот” (LOT) буюу багц гэдэг. Үнэт металлуудын хувьд бол лот буюу багцийг унаци-аар хэмждэг. Харин нефтийг баррель буюу торхоор хэмждэг байна.
Гэтэл валютыг яаж хэмждэг юм бол...? Тэгвэл валютийг мөнгөний тоогоор шууд хэмжих бөгөөд жишээ нь Лондонгийн бирж дээр 1 багц валют арилжаалахад та 100,000 ширхэг валют арилжаалж байна гэж ойлгож болно.
Биржийн барааны дөрөв дахь үзүүлэлт нь барааны эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор өөрчлөгддөг үнийн чөлөөт өөрчлөлт буюу ханшийн хэлбэлзэл юм. Түүний ханшийн өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй эрэлт хэрэгцээний болоод илүүдэл буюу нийлүүлэлтийн талаархи мэдээллийн дүнгээс хамаардаг байна.
Биржийн төрөл: Биржийн бараанд төрөл бүрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна валют, нефть, алт, мөнгө, үнэт цааснууд, акци, облигаци зэрэг ордог байна. Харин ямар төрлийн бараа арилжаалдгаас хамаарч биржийг 3 төрөлд хуваадаг юм.
1. Эхлээд мэдээж барааны бирж орно. Яагаад гэвэл барааны биржээс бүх бирж үүссэн билээ. Гэхдээ тодорхой бараагаар буюу бодит бараагаар худалдаа хийдэггүй бөгөөд зөвхөн хугацаа хэмжээ үнийн саналаар урьдчилан гэрээ хэлцэл хийх замаар арилжаа наймаа хийгддэг. Тэрхүү гэрээ хэлцлээр хийгддэг арилжааг хугацаа төрлөөс нь хамааруулж форвард, фъючерс, опцион гэхчилэн нэрлэнэ. Урт хугацааны худалдааны гэрээнүүдийг хүлээлтээр хийх боломжтой юм.
2. Дараагийн ээлжинд хөрөнгийн биржүүд орж байна. Энд зөвхөн үнэт цааснууд арилжаална. Үнэт цаасанд акци, засгийн газрын бонд, облигаци болон илүү хүнд хөрөнгийн төрлүүд хамаарагддаг. Хөрөнгийн зах зээл бол өрийн зах зээл юм. Иймд сайхан амьдарч чадах нь өртэй амьдарч чадахийг хэлдэг байна. Энэ нь хувьд хүнд л ганцхан хамаардаггүй бөгөөд бүхэл бүтэн улс оронд хамаарна. Жишээ нь: Америкийн нэгдсэн улс.
3. Сүүлийн бүлэгт бидэнд хамгийн их хамаатай биржүүд орно. Энэхүү биржүүд дээр бид валютаар арилжаанд оролцоно. Энэ нь нэг валютыг нөгөө валютаар солилцоо хийх замаар арилжаа хийнэ гэсэн үг. Энэ арилжаа ямар зохион байгуулалтаар хэрхэн хийгддэг, яаж ашиг олж болох талаар бид суралцах болно.




2 Comments:
The RTP: Casino Games from the Free Spins Casino
For 온라인 포커 추천 all the thrill of the slot game, you will 인디언 포커 have come across a game for 파라오바카라 free 도박장 from the casino 영앤 리치 먹튀 that has a great amount of bonuses. With the
1Xbet – Horse Racing and Casino Games
The casino games are all very simple and simple, and this 여수 출장마사지 is no time 안동 출장마사지 to play the games of 1Xbet. 목포 출장샵 So we're looking to play some of the best casino 밀양 출장안마 games on the market today. 1xbet 먹튀
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home