Хичээл № 3. Дэлхийн валютын систем:
Өдөр бүр валют арилжааны урсгалд орж, валютын арилжаа хийхээсээ өмнө бид дэлхийн валютын системийн тогтолцоог ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчлөөд зогсохгүй Европыг бүхэлд нь болон Ази дахь хүчирхэг улс болох Японыг балгас болгож орхисон билээ.
1944 онд АНУ-ын Бреттонвүүд хотод ирээдүйн ялагч орнууд, тэдгээрийн дотор Зөвлөлт холбоот улс оролцон дайны дараахи эдийн засгийг сэргээн босгоххөрөнгийн механизмийн чиглэлээр шийдвэр гаргаснаар Олон улсын валютын санг байгуулжээ. Энэ цагаас эхлэн олон улсын хамааралтай ихэнх эдийн засгийн тооцоог Америк доллараар хийж байхаар тогтжээ. АНУ нь түүний төлөөсөнд алтаар төлбөр хийж байхаар алтны хангамжийн санг бүрдүүлэх үүрэг авсан байна. Шийдвэрийн дагуу нэг унц алтыг 35 америк доллар байхаар тогтоожээ.
1946 онд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Зөвлөлт холбоот улс түүнд татгалзаж, өөрийн хөрөнгийн хамааралтай ноёрхлоо СЭВ-ийн орнууд гэгдэх баруун Европод байгуулав. 1971 он гэхэд дэлхийн эдийн засаг дахин эрчимжиж дайнд ялагдсан Герман, Япон хоёр улс эдийн засгаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэх байранд орж ирэв. Энэ үед ноён доллар өөрийн алтан хангамжиндаа хүрэлцэхээ больж ирмэгц Бреттонвүүдийн хэлэлцээрийг зогсоохоор шийдвэрлэжээ. Гэвч түр зуурын юм шиг үүрдийн юм үгүй гэдэг шиг 1976 онд хөрвөх валютын ханшийн системийг эцэслэн баталсан байна. Өнөөг хүртэл үнэт металлууд, нефть, олон улсын өр зээлийг цөмийг нь америк доллараар тооцсон хэвээр байна. Одоогоор Америк доллароос өөр олон улсын хэмжээнд хувьсах чадвартай валют гарч ирээгүй байна.
Доллар – нөөцийн валют:
Америк доллар нь дэлхийн хамгийн том үндэсний эдийн засгийн ачаар, мөн дэлхийн хоёрдугаар дайны дараахи сэргээн босголтын удааширалт, Бреттонвүүдийн хэлэлцээр зэргийн нөлөөгөөр дэлхийн хэмжээний жинхэнэ нөөцийн валют болон хувирчээ. Гэвч бүх юм хувьсан өөрчлөгддөг жамаар 1999 онд Европийн 16 улс нэгдэн өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээс татгалзан нэгдсэн нэг валютыг бий болгожээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хүчин төгөлдөр байх алтернатив буюу маш хүчтэй хувьсах валютыг бий болгох оролдлого болсон. Магадгүй бидэнд 1,5 миллиард хүн амтай Хятадын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж “Юань” гэдэг нэгжийг валютын бирж дээр хэрэглэхэд хүргэх ч юм билүү… Исламийн ертөнцөд арав арван жилээр “Алтан Динар” гэгчийн талаархи яриа гарсаар… Амьдрал таамаглашгүй билээ…

Мөнгө нь өөрөө төлбөрийн хэрэгсэл төдийгүй мөнгөөр солилцох мөчид бараа болдог байна. Мөнгийг пүүс компани, банкууд, цаашлаад улс орнууд үйлдвэрлэлээ сайжруулахын төлөө худалдан авдаг юм. Мөнгөний хүүг мөнгөний эзэн авна. Жишээлбэл банкинд мөнгөө хадгалуулахад банк худалдан авагч болж та худалдагч болж байна гэсэн үг юм.Банк таны мөнгийг ашигласан учир танд мөнгөний хүү төлнө. Мөнгийг зарахын тулд мөнгөний захууд буюу валютын бирж дээр зарна. Энэ захын оролцогч нар мөнгийг өгч авахдаа аль алинд нь хүү төлж өгч авалцдаг. Энэ нь мөнгө өөрөө бирж дээр бараа болон арилжаанд оролцдог гэсэн үг юм. Биржийн барааны үзүүлэлтийн нэг болох валютын чанар нь улс орны үндэсний эдийн засгийн хөгжлийн төвшингөөр болон өөрийн хөрөнгийн амлалтыг биелүүлэх чадамжаар хэмжигддэг байна.
Дэлхийн валютын үндсэн систем:
Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээрх төлбөр тооцоонуудын дийлэнхи хэсгийг дараахи хэдхэн валютаар хийж гүйцэтгэж байна.
Валют арилжаа хийгддэг мөнгөний нэгжүүд:
Symbol Country Currency Nickname
USD United States Dollar Buck
EUR Euro members Euro Fiber
JPY Japan Yen
GBP Great Britain Pound Cable
CHF Switzerland Franc Swissy
CAD Canada Dollar Loonie
AUD Australia Dollar Aussie
NZD New Zealand Dollar Kiwi
Forex-д валют маань байнга 3 үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Эхний хоёр үсэг нь улсын нэр, гурав дахь нь улсын мөнгөний нэгж. Швейцарь франкийг ихэнх хүмүүс орогнолын валют гэдэг юм. Яагаад гэвэл энэ оронд банкны нууцлал үндсэн хуулийн хамгаалалтанд байдаг учир дэлхийн ихэнх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд энэ нь орогнолын гэгдэх хамгийн гол үзүүлэлт болдог.

0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home