Saturday, December 10, 2016

Хичээл № 4. Форексийн зах зээл болон түүний оролцогч нар:

Форексийн зах зээл болон түүний оролцогч нар:

Гадаад валютыг бусад орнууд руу жуулчид, аялагчид, мөргөлчид гэх мэтчилэн улс хооронд зорчигчид зөөдөг. Далайгаар усан онгоцууд явж төрөл бүрийн ачаа бараа зөөж байна. Тэдгээрийн төлбөрт ирж буй мөнгөний урсгал бий болж байна.

Гадаад валютын хэрэгцээ шаардлага янз бүрийн хүмүүс пүүс, компани болоод олон улс орны хувьд үдийн цайны завсарлагагүйгээр, амралтын өдөргүйгээр өсч байдаг . 




Валютын зах дээр хэн ажилладаг вэ? 

1. Төв банкууд. Тэдгээр нь өөрийн үндэсний эдийн засгийг дэмжих зорилгын үүднээс болоод үндэсний валютын ханшийг дэмжих зорилготойгоор оролцдог байна. 

2. Арилжааны бусад банкууд. Харилцагч нарынхаа захиалгыг биелүүлэх өөрийн хөрөнгийн хөрвөх чадварыг хадгалах зорилгоор оролцоно. 

3. Хөрөнгө санхүүгийн компани, брокерийн пүүс фермүүд. Хөрөнгийн активуудыг удирдах болоод зуучлалын ажиллагаа гүйцэтгэн ашиг олох зорилгоор оролцдог. 

4. Хувь хүмүүс. Өөрийн хөрөнгийг өсгөх, санхүүгийн чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хамтын болоод олны хүчээрээ оролцон хийгдэж буй үйлдлүүдээрээ дээрх хөрөнгийн бүлгүүдийн бодлогыг боловсруулахад нөлөөлдөг байна. Дэлхийн хэмжээний валютын бирж дээр багагүй хэмжээгээр валют солилцооны хэлэлцээрүүд явагддаг юм.







0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home