Saturday, December 10, 2016

Хичээл № 5. Форекс зах зээлийн үзүүлэх үйлчилгээ:

         Валютын арилжааны зах зээл нь сүүлийн 10 жилд ялангуяа 5 жилд огцом хурдтай өссөөр ирсэн. Валют арилжаанд зөвхөн банк, сангуудаас гадна хувь хүн, санхүүгийн бус байгууллагууд идэвхитэй оролцож байна. 

         Сүүлийн жилүүдэд арилжаанд оролцогчид арилжааг зардал, цаг хугацаа бага зарцуулахаар хийгдэх замыг хайсаар ирсэн ба хамгийн сайн шийдэл нь интернэт дээр суурилсан арилжааны хэрэгсэл болоод байна.



          Форексийн зах зээл дээр өдөр бүр Монголын буюу Улаанбаатарын цагаар Даваа гарагийн 06.00 цагаас, Бямба гарагийн 06.00 цагийн хооронд арилжаа явагдах бөгөөд та 24 цагийн туршид цагийн зөрүүнээс шалтгаалахгүйгээр олон улсын валютын зах зээлийн хамгийн идэвхитэй цагууд болох Европ, Ази, АНУ-ын зах зээл дээр арилжаа хийх боломжтой. 


 Та үндсэн валютуудын хосууд болох 
EUR/USD, 
EUR/GBP, 
USD/JPY, 
GBP/USD, 
XAU (алт) -аас гадна 
EUR/AUD, 
EUR/CHF, 
GBP/CHF, 
GBP/JPY, 
USD/CAD, 
AUD/CAD, 
SLV (мөнгө)–өөр арилжаа хийх боломжтойгоос гадна олон томоохон хувьцаат компаниуд болох

Microsoft., 
Jonson and Jonson, 
Google, 
Yahoo, 
Boing, 
General Motors, 
American Experss гэх мэт үнэт цаасууд дээр арилжаанд оролцож болно.





3 Comments:

At January 10, 2017 at 8:36 PM , Blogger Unknown said...

Сайн байна уу, энэ арилжааг дөнгөж сонирхож эхэлж байна. Хичээлүүдийг нь уншиж үзлээ. Анх эхэлж байгаа хүмүүст зориулсан туршилтын журмаар арилжаа хийдэг, дадлагажуулдаг сайт, ямар нэгэн юм байдаг уу. Ер нь арилжаанд орохын тулд юу юу бэлдэх ёстой вэ? /Хаана, ямар данс нээлгэх, дансаа ямар сайтаар яаж холбох, компьютерийн ямар ямар програм татах... гэх мэт/ Яг эхнээс нь тодорхой тайлбарласан хичээл оруулах уу. Баярлалаа

 
At January 10, 2017 at 8:38 PM , Blogger Unknown said...

Ер нь форекс арилжааг ямар сайтаар орж хийдэг вэ? Интернет байхад л хангалттай гэж ойлгож болох уу? Саяхнаас маш ихээр сонирхож эхэлж байгаа нэг хүн байна ххэ

 
At January 10, 2017 at 9:18 PM , Blogger jargal131 said...

aagii Gboy-д: http://mongolianforexcenter.blog.gogo.mn/index.html энэ хаягаар ороод хичээлүүдийн анхны хувилбараар бүтнээрээ байгааг орж судална уу

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home